8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

2019-04-01 09:25:00

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр 22:00 цагаас 04:00 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 

 Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчилсан байна. 

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэйтэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Ээ больж шоронд нь хатаагад өг
2019/04/01 49.0.212.131
ЗОЧИН
Цагдаагийнхан маш сайн ажиллажээ. Баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын төлөө ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчдын цалин, хангамж сайн байгаасай.
2019/04/01 202.5.194.26