8o
Улаанбаатар хот
mobile menu

"Намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн"

2019-04-01 10:28:00

 

2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан, иргэн Б.Отгонбаатарын гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсныг С.Зоригийн хэргийн шүүх хурлын явцад хэвлэлүүд мэдээлж байсан билээ. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйгийн хэлсэн онцлох 6 баримтыг хүргэж байна.

  •     Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх гурван хүнтэй манайх хамар хашаа байсан. Манай дүү нартай нэг тошинд тоглож өссөн хүүхэд.
  •   Манайх Эрдэнэтэд амьдардаг. Манай дүү 2007 оны үед эхнэр, хоёр хүүхдийн хамт, гэртэйгээ шатаж, нас барсан. Орхон аймгийн цагдаа нар болон онцгой байдлын газар "Цахилгаанаас үүссэн гал" гэсэн дүгнэлт гаргаснаар хэрэг хаагдсан.Гэтэл энэ хэргээс хойш 5,6 жилийн дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаалт авсан байдаг. Тэр цагаас хойш манай дүүг болон намайг хүн дагаж тагнадаг болсон. Надаас ч мөн тагнуулын байгууллагаас байцаалт авсан.  
  •  Гэтэл энэ явдал болсноос хойш 5-6 жилийн дараа манай гэрт хүмүүс ирж, ээжтэй уулзахдаа дүүгийн талаар нэлээд юм асуусан байсан. Манай эмэгтэй дүү хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ байдаг юм. Түүнийг байхад ч хүмүүс ирж, юм асууж байгаад явсан. Өөрөөр хэлбэл, гэрт биднийг байхад хэн ч ирэхгүй хэрнээ зөвхөн манай эмэгтэй дүү, ээж хоёрыг байхад л ирдэг, асуудаг байлаа. 
  •  Биднийг  тагнаж, чагнаж байсан гэж би боддог. Жишээлбэл, би Өмнөговьд ажиллаад эргээд гэртээ ирсний дараа манай эмэгтэй дүү дээр тагнуулынхан ирж, намайг хаана байгааг асуусан байдаг. Дүү маань "Өмнөговьд байгаа" гэхэд нь "Үгүй, өчигдөр ирсэн биз дээ, байгаа газрыг нь зааж өг" гэсэн байсан. Манай дүү гэртээ ирснийг минь мэдээгүй байхад тэр хүмүүс мэдсэн байсан. 
  •  Хамгийн хэцүү нь манай дүү нарын шарилыг хөндөж, шинжилгээ хийсэн явдал. Тухайн үед "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байна" гэж хэн нь ч хэлээгүй. Ингээд шүүх хурал болсон өдрөө манай эмэгтэй дүүг төлөөлөгчөөр нь оруулаад, та нар хоорондоо юу ч ярьж болохгүй гэж байнга гарын үсэг зуруулж авч байсан гэсэн. Сайд уучлалт хүсэж байгаад тааламжтай байна. Миний ээж 80 гарсан хөгшин бий. Нойрны эм уулгүй хонох байх гэж л бодож байна
  •    Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд "Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ" гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
араа барсан ард
Дэндүүдээ дэндүү даанч дэндүүдээ Монгол төр
2019/04/05 103.10.23.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment