Өчигдөр ХҮН-ын дарга С.Ганбаатар намын хорооны гишүүдтэйгээ мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр С.Ганбаатар хэлэхдээ “ “ХҮН-ын албан ёсны 58 төв хорооны гишүүдийн 43 хувь нь хэвлэлйин хуралд хүрэлцэн ирлээ. Төв хорооны хурлаар хэд, хэдэн асуудал яригдсан. Манай намын удирдлагын түвшинд өөрчлөлт орсон. Хэдэн дарга сольсон явдал биш нийт гишүүд нь ХҮН-ын өмч. Намын гишүүд шийдвэр гаргасан, нам чиг шугаман үнэнч болохыг илэрхийлсэн. Бусад намын 20 жил хийж чадаагүй ажлыг 2сарын дотор хийсэн. Их үйл хэргийн төлөө явж байхад олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байгаа. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр уравсан нь харамсалтай байна. 12 жил би тэмцэж явна, олон дайсантай тэмцэж ирсэн. Цаашдаа үүнийг шийдээд явах хангалттай хүчтэй гэдгээ хэлмээр байна. Шинэ хүмүүс шинэ бодлого орж байж монгол орон хөгжинө” гэсэн юм.
Ийнхүү ХҮН-ын дарга С.Ганбаатар болон намын хорооны гишүүд мэдээлэл хийж байх үеэр С.Ганбаатарыг эсэргүүцэгчид хурлыг үймүүлсэн юм. Тэд хэвлэлийн хурал хийж байх үеэр танхимын хаалга үүдийг нь өшиглөж, эмх замбараагүй байдал үүсгэх дөхсөн. Мөн хэвлэлийнхэнд хандаж С.Ганбаатар ХҮ намын хагалан бутаргаж байгаа тул намын даргаас нь огцруулсан. Хууль бус үйлдэл хийж байна. Шүүхийн байгууллагад хандана хэмээн мэдэгдсэн юм. Хэвлэлийн хурлын дараагаар С.Ганбаатар дарга ямар ч үг хэлэлгүй хамгаалагчдаар өөрийгөө хамгаалуулан гарч явсан юм.