8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бус зар сурталчилгаа түгээсэн “Номин тав трейд” ХХК -д торгуулийн арга хэмжээ авчээ

2019-04-01 17:00:00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрлээ. “Номин тав трейд” ХХК-ний “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%, оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулсан.

Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ер нь энэ зар сурталчилгаа үнэн юмыг худал ,худал юмыг үнэн болгоод л суртачлах юм Хяналт тавьж байхгүй бол ард түмнии тархииг угаасан худлаа сурталчилгаа зөндөө шүү дээХянадаг газар байдаггүйл юм шиг
2019/04/06 202.179.31.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment