8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно

2019-04-02 09:41:03

ГХЯ-нд

09:00 цагаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD - ЭЗХАХБ), БНПУ-ын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” семинар зохион байгуулна.

Blue Sky зочид буудалд

09:00 цагаас “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум болно.

Чингис хаан олон улсын нисэх буудалд

09:30 цагт Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг эх орондоо ирнэ.

One Event Hall-д

10:00 цагаас “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно.

Барилгачдын талбайд

10:00 цагаас МХЕГ-аас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны нээлт болно.

НМХГ-т

11:00 цагаас Тус газраас эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

Ардчилсан намын байранд

11:00 цагаас Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Мишээл экспо төвд

14:00 цагаас “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл - 2019” үзэсгэлэн, худалдааны нээлт болно.

ХСҮТ-д

14:00 цагаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тус төвийн ажилтай танилцана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл