8o
Улаанбаатар хот
mobile menu

2729 төгсөгч Монгол хэлний шалгалтын босго оноогоо давсангүй

2019-04-02 10:21:00

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ.Дашрамд дурдахад, Монгол хэл, бичгийн шалгалтын  босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment