8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаан мэт заларсан шүүгчдийг хөдөлгөлөө, харин дараагийнх нь ....

2019-04-02 10:47:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, төрийг цэвэрлэх их цэвэрлэгээгээ эрчтэй өрнөж байна. “МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна” хэмээн мэдэгдсэнийхээ дараа МАНАН мафийн загалмайлсан эцгийг төрийн өндөр албан тушаалаас буулгасан. Дараа нь нийслэлийг МАНАН-гаас салгасан. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-тай хавсайдаж байгаад шударга бус шүүхийг шүүж эхэллээ. Шүүгчийн суудалд хүн нэг л суучихвал бурхан мэт насаараа заларчихдаг завхарсан тогтолцоо Монголд бий. Тэгээд хэлсэн үг нь бурхны зарлиг мэт буудаг. Хүсвэл хэнийг ч ямар ч хэргээр яллаж болдог айхтар эрх дархтай шүүгч нар бурхангүй газрын бумба мэт галзуурч байжээ.

Тэдэнд суран тэлээний амт үзүүлэх төмөр нударгатай төр өнөө хүртэл байсангүй. Харин одоо Монгол Улс, монголчууд тийм төртэй боллоо. “Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна” хэмээн ард түмэндээ ний нуугүй хэлж байсан Ерөнхий сайд сэтгэлийнхээ хүчийг ухааны бяр болгож чадлаа. Цааш цаашдаа улам л хичээгээрэй. Одоо түүнд бяр амтагдаж байгаа. Тэрийгээ гаргах газар зөндөө бий.

МАНАН-гийн хамгаалагч Х.Энхжаргал, М.Батсуурь, Х.Идэр гээд шувтрах ёстой бумба нар үргэлжилнэ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандаад байгаа. Гэвч өнөө болтол таг. М.Батсуурь, Идэр хоёртой түрийвч нэгтэй Х.Энхжаргал, шүүгчдээ хамгаалах, цалинг нь нэмүүлэхээс өөрийг хийдэггүй Н.Лүндэндорж, шүүгч нар нь улайм цайм шударга бус шийдвэр гаргаад байхад хараагүй мэт явдаг Н.Эрдэнэцогт нар өөрсдийнхөө өрөөсөн дугуй М.Батсуурь, Идэр хоёрт хариуцлага тооцно гэдэг нарнаас лаа асаахтай адил зүйл.

Харин ҮАБЗ-д тийм боломж гар ирлээ. Төрд итгэл алдарсан ард олны сэтгэлд цучил бадарч эхэлсэн. Одоо мод нэмэх хэрэгтэй, гал болгон өрдөх хэрэгтэй. 

Хамгаалалтыг нь устгачихвал цаана нь МАНАН мафийнхан бий. Тэд зүгээр л гараа өргөөд гараад ирэхгүй. Тэр үед л үхэр буугаа тавина. Тэр цагт ард олон У.Хүрэлсүхийг, Х.Баттулгыг хүрээлнэ, хамгаална.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шез- дарга хогшинииг соль . Улс торч дарга нариин уурэг даалгавар биелуулдгээ боль . Хууль юу гэж заасан баин туугээр явж адил тэгш хандаж сур хуулчид та нарт Маш их итгэж хулээлгэж баин унэн ч шударг
2019/04/22 103.212.116.132
Зочин
Лүндэндоржийг яагаад зайлуулдаггүй нь . Шүүхийг арын хаалганы шүүгчээр дүүргэж дууслаа
2019/04/05 103.57.93.148
иргэн
мафийн сүлжээг устгах ажиллагааг эрчимжүүлэх,,дагвар ажлууд маш их гарна,, цаг хугацаа бага байна.
2019/04/03 202.179.26.230
өнөөдөр.
Хийсэн ажилд нь цалин өгмөөр байна.
2019/04/02 202.126.89.4
иргэн
demjij baina,
2019/04/02 66.181.179.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment