8o
Улаанбаатар хот
mobile menu

Таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ

2019-04-02 14:30:00

Гуравдугаар сарын 30-ны өдөр таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйг жолооч нь хүчиндэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Тэнгис кино театр орчмоос 19 настай эмэтгэй такси барьсан аж. Улмаар жолооч тухайн эмэгтэйг хүч хэрэглэн хүчиндэхийг завджээ. Дээрх үйлдлийг гудамжинд явж байсан иргэн таслан зогсоосон бөгөөд мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид сэжигтэнг саатуулсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дулааны цаг ирсэнтэй холбогдуулан гудамж талбай, такси унаагаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ганцаараа явж буй охид эмэгтэйчүүдийг хүчиндэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Иймд иргэн та өөрийн аюулгүй байдлыг хангах, үл таних хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, цахим сүлжээгээр бусадтай танилцахгүй байх зэргээр хүчингийн гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл