8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 2 хүн амиа алджээ

2019-04-02 13:00:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ

Бүртгэсэн осол хэргээс дурдвал Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын замд Toyota Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба харин “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурдтай явдаг зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөж байна.

Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81 хувьтай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93 хувийг эзэлж байна.

Мөн энэ өдрүүдэд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл