8o
Улаанбаатар хот
mobile menu

Ард түмний олонхийн засаглал намаас Сонгуулийн eрөнхий хороонд мэдэгдэл хүргүүлнэ

2019-04-03 09:43:26

Дөрөвдүгээр сарын 3-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

08.30 цагт

Нийслэлийн иргэний танхимд “Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хэлэлцүүлэг болно. Утас: 99128391, 99198900

09.00 цагт

НҮБ-ын байранд “Шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсрол: Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын хяналт шинжилгээний 2019 оны дэлхийн тайланг танилцуулна.

11.00 цагт

МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

11.00 цагт

“UB Grand” зочид буудалд “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг танилцуулна.

11.00 цагт

“Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулна.  Утас: 99007115

11.00 цагт

Ард түмний олонхийн засаглал намаас Сонгуулийн eрөнхий хороонд мэдэгдэл хүргүүлнэ.

11.00 цагт

Биеийн тамир, спортын газарт Польш улсын Торун хотноо болсон Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

11.30 цагт

УДБЭТ-т БНСУ-ийн “WISE” балет театраас “HIGH FEELING” модерн балетын тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 99024933

16.00 цагт

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Хавдар судлалын үндэсний төвийн ажилтай танилцана. Утас: 86885060

16.00 цагт

“Corporate Convention Centre”-т Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн ёслол болно. Утас: 89300512, 99070441

Төрийн ордонд

08.00 цагт

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт

Увс аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дарга, алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 91915340, 99047423, 99519677

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт

Оюутны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. Утас: 99342525, 95269666

12.30 цагт

“Бона-Вита” лабораториос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт

“Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг нийтэд ил зарлах талаар мэдээлнэ.

11.30 цагт

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл цаг үеийн асуудлаа мэдээлнэ. Утас: 98112770

12.00 цагт

МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99105845, 95119220.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл