8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны 70 мянгыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана

2016-03-04 10:04:00

Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.

Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.

Дашрамд дурдахад, 2015-2016 оны хичээлийн жилийн есөөс арванхоёрдугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт  52 мянга гаруй оюутан хангасан аж. Үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Heaven
Thanks for that! It's just the answer I nedeed.
2016/04/18 103.17.108.42