8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хилээр 1350 кг дэрэвгэр жиргэрүү хууль бусаар гаргах гэж байжээ

2019-04-03 10:10:22

Нэн ховордож буй ургамлын жагсаалтын эхэнд бичигдсэн дэрэвгэр жиргэрүүг  Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон. Гэтэл энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын иргэн Э нь 84-73 УБЛ улсын дугаартай Норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн дор 45 шуудай буюу 1350 кг дэрэвгэр жиргэрүү нууж гаргахыг оролдсон байна.

Уг хэргийг Гашуун сухайт дахь гаалийн шалган нэвтрүүлэх албаны байцаагчид илрүүлсэн байна. Дээрх эрүүгийн шинжтэй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Газрын гvний баялагийг том баячууд хулгайлаад хятадуудад зарчихлаа, газрын херсее дээрх баялагийг дунд шатны хулгайчууд хятадуудад зарж байна. Монголоо зараад дууслаа. Бид юутай vлдэх вэ? Ард тvмээн!
2019/04/03 64.119.21.166