8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнжмөл өвс шатаасан айл, өрхүүдэд хариуцлага тооцно

2019-04-04 11:10:00

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1,000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.

Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганбаа
Зөв.Радио,ТВ-ийн сурталчилгааны цагаар доривтой явуул.Бид хэнэггүй, гүндүүгүй удамтай.
2019/04/04 202.21.119.230
  • Recent
  • Most Read
  • Most Comment