8o
Улаанбаатар хот
mobile menu

“Синчи-Ойл” ШТС-д газын хий алдагджээ

2019-04-03 11:48:45

Өчигдөр орой 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт дуудлагын дагуу гал түймэр унтраах 29 дүгээр ангийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хийг саармагжууласан байна. Тус шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл