8o
Улаанбаатар хот
mobile menu

Мандал суманд сураггүй алга болсон ойн сангийн харуул олдоогүй байна

2019-04-03 16:00:00

Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А гуравугаар сарын 28-ны өдөр сураггүй алга болж, түүнийг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн ч одоог хүртэл олдоогүй байна.  

Тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран түүний алга болсон гэх Тарни багийн Шар шургаагт гэдэг газар 3 км-ын тойрогт, тус газраас зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхдээ харуулын байрнаас баруун тийш 700 метрийн зайнаас "Nokia" загварын гар утас,  баруун хойд зүгт 200 метрийн зайнаас саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олжээ.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл