8o
Улаанбаатар хот
mobile menu

Онлайнаар чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

2019-04-03 15:32:22

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа дууссан, хаана үйлдвэрлэгдэж хэзээ орж ирсэн нь мэгэдэхгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг олон нийтийн цахим сүлжээнээс болон иргэний гар дээрээс худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна. Учир нь, тус байгууллагад иргэний ирүүлсэн гомдлын дагуу иргэн Б-ийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах орон байранд харьяа дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Black Gold” 0.5г эрчүүдийн бэлдмэл гэх бүтээгдэхүүнийг утсаар захиалга авч, хүргэлтээр худалдан борлуулдаг, мөн хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулж байсан зөрчлүүдэд илэрчээ. Уг хэрэгт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл