Холлидэй Инн зочид буудалд
09:00 цагт "Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл" олон улсын чуулган болно.
НЗДТГ-ын Б танхимд
10:00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан захиралтай уулзана.
НМХГ-т
10:30 цагаас мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Ардчиллын өргөөнд
10:30 цагаас Ардчилсан намын эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Сити тауэрт
10:30 цагаас “Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого” аяны хаалтын ёслол болно.
Blue Sky зочид буудалд
11:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах Засгийн газрын комисс хуралдана.
MN мэдээллийн төвд
11:00 цагаас Монголын шатрын холбооноос Азийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Сакура сургуульд
11:30 цагаас Кёкүшюзан Батбаяр хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга Ц.Раднаад орон сууц бэлэглэнэ.
Ашигт малтмал газрын тосны газарт
13:00 цагаас Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Сүхбаатарын талбайд
14:00 цагаас автомашинтай жагсаал зохион байгуулагчид арилжааны банкны ээлийн хүүгийн талаар мэдээлэл хийнэ.