8o
Улаанбаатар хот
mobile menu

“АСЕМ Вилла” хотхоны бохирын шугам задарсанаас үүдэж хөрсөнд гэдэсний савханцрын үүсгэгч байгаа нь тогтоогджээ

2019-04-04 09:52:00

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар иргэд нь холбогдох газруудад өнгөрсөн гуравдугаар сард гомдол гаргаж байсан билээ. Тус гомдлын дагуу БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар нөхцөл байдалтай очиж танилцаж байсан юм. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Скай ресорт", "Асем Вилла"-ын барилгуудын бохирын ус хальж Туул голтой нийлсэн гомдлын талаар газар дээр нь ирж танилцлаа. Бохирын ус хоёр талаараа Туул голтой нийлсэн байгаа тул мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авна уу” гэсэн байсан юм. 2019 оны хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдсан аж. 

Уг гомдлын дагуу МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан улсын байцаагчид өнгөрсөн сарын 2-нд “АСЕМ Вилла” хотхон болон цанын баазын байдалтай танилцжээ. Хөрснөөс авсан шинжилгээгээр бохир хальж, байгаль орчин бохирдуулаад зогсохгүй гэдэсний савханцрын үүсгэгч байгаа нь тогтоогджээ.Иймд Богд хан уулын захиргаанаас “Асем Вилла” хотхоны ашиглалт хариуцсан “Марриот” компанийг Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгахыг үүрэг болгосон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хотхоны ашиглалтыг хариуцсан байгууллага зөрчлөө бүрэн арилгаагүйг БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б. Дэмбэрэл хэллээ. Тус компани хотхоны хашаан доторх хэсэг мөсийг цэвэрлэсэн ч Туул гол руу урсаж орсон хэсгийг цэвэрлэлгүй үлдээсэн. Тус асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайн компаниудыг тавхан сая төгрөгөөр торгоод өнгөрөх асуудал биш. Тун удахгүй урин дулаан цаг айлчлан ирж Туул голын мөс хайлна энэ үед гол руу цутгасан бохирыг яах вэ. Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол бөгөөд Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг цэнгэг ус юм. Ийм учраас Туул голыг бохирдуулсан “Марриот” компанийн үйл ажиллагааг нь цуцлахыг шаадраж бйана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
huts
humuus halaglaad l bicheed l shaardaad l baih yum. Ter mungutei p izdanuud ni eruusuu hudluhgui. Bugdiig ni buudaj almaar
2019/04/04 108.28.146.232