8o
Улаанбаатар хот
mobile menu

Сиркл K-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаж байжээ

2019-04-04 14:42:00


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын дагуу Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн, хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчил илэрчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баатарцол
ямар нэг нь арга хэмжээ авах хэрэгтэй
2019/04/05 203.91.118.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment