УИХ-ын гишүүн М.Зоригт шинэ жилийн үеэр улс төрөөс зай авна урлаг руу орно хэмээн нутгийнхаа шинэ жил дээр зарлаж байсан билээ. Гэвч тэрбээр төд удалгүй Дорнод аймагт МАН-аас Н.Номтойбаяр, Болорчулуун нар нэр дэвшихээр санаархаж буйг сонсонгуутаа би аймгаараа тоглуулахгүй хэмээн цээжээ дэлдэж, Дорнод аймагт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харамсалтай нь Дорнодынхон түүний энэ шийдвэрийг хүлээж авахгүйгээр үл барам нутагтаа ойртуулахыг ч хүсэхгүй байгаа бололтой. Өмнө нь энэ аймгаас нэг удаа сонгогдсон ч юу хийгээгүй, өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймгаас сонгогдож ажилласан ч мөн л олигтой юм хийж чадаагүй түүнийг "Сүхбаатартаа нүүргүй болчихоод манайд ирж байгаа юм уу" гэх хандлагаар хүлээж авсан нь түүний дургүйг ихэд хүргэж, ярих ярихгүй зүйлээ ялгаж чадахгүйд хүргэжээ. Учир нь тэрбээр АН-ын гишүүдийн уулзалт дээр ёстой нэг бурж өгсөн байна. Тухайлбал М.Зоригт уулзалтын эхнээс л Дорнодчуудыг сэтгэлгүй, арчаагүйгээр нь дуудаж эхэлжээ. “Сүхбаатарчуудад би зам тавьсан. Тэд зам тавьж байгаа залууст өдөр болгон үхэр өгч, охид хүүхнүүд нь орой болгон бүжиг таанз эргүүлсээр байгаад замаа тавиулчихсан. Харин Дорнодынхон сэтгэлгүй сонин” гэжээ. Түүнийг зарим нэг улс төрчдөд порно сайд хэмээн цоллоод авсан. Учир нь төрийн түшээ хүн Төрийн ордонд ажлаа хийхээс илүүтэй нүцгэн эмэгтэйчүүдийн зураг дарах хоббитой болохоор тэр. Гэвч сурсан занг сураар боож болохгүй гэгчээр Дорнод аймагт очингуутаа Дорнодын хүүхнүүд доор Сүхбаатарын хүүхнүүд миний тавьсан зам дээр гунхаж байгаа хэмээн ярьсан байх юм. Түүгээр ч барахгүй зарим аймгийн дарга нар жилдээ хэд хэдэн хүнийг нам цохиж унагаадаг гэжээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь жилдээ 2-3 хүнийг нам цохиж унагаадаг гэнэ.