8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой тогтоолтын улсын аварга эхэллээ

2019-04-05 11:58:20

Энэ сарын 5, 6-нд буюу өнөөдөр болон маргааш үргэлжлэх Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн амжилттай эхэллээ. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

Өглөө тэмцээний нээлт сайхан болж шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөснөөр тэмцээн эхэлсэн юм. Эхний хоёр төрөл болох “Нэр, царай” болон “Хоёртын тоолол” цээжлэх төрөл дуусаад яг одоо тэмцээний 3 дахь буюу “Баганан үгс” төрөл үргэлжилж байна. Удахгүй та бүхэнд тэмцээний үр дүнг мэдээлэх болно.

Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Манай улсын аварга гэдэг нь дэлхийн шилдгүүдийн хоорондын өрсөлдөөн болох учраас бараг дэлхийн аваргаас ч өндөр чансаатай тэмцээн болох нь дамжиггүй. Амжилт хүсье.
2019/04/08 69.9.194.110