8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хонхны дуу” МАНАН бүлэглэлийг хамгаалагч С.Эрдэнийн жагсаалд зохихгүй байна

2019-04-05 13:56:20

С.Эрдэнээр толгойлуулсан АН-д чухам юу болоод байгааг яг одоо төв талбайд болж байгаа мөнгөтэй бас царцаатай  жагсаалаас тодхон харж болохоор байна. Ил цагаан олны нүдэн дээр жагсаалд түмэн олныг  уриалан дуудахын тулд 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг хүртлэх шагналт байрууд шалгаруулах болзол зарласан жагсаал нь төлөвлөж хэлэлцсэний дагуу болоод өнгөрлөө.

Тодруулбал өнөөдрийн жагсаалд АН-ын дарга С.Эрдэнэ ихээхэн хэмжээний санхүүжилт гаргаж, нарийн зохион байгуулалттайгаар буюу үүр болгоноос 100-аас дээш хүн, орон нутгуудаас 30,40 автобусаар хүн зөөж Улаанбаатарт авчран жагсаалд оролцуулж байгаа билээ. Уг жагсаалын санхүүжилтыг МАНАН бүлэглэл, 49 хувийнхнаас гаргаж байгаа бөгөөд оролцсон хүмүүстээ 150.000 төгрөг өгч нийтдээ 10 тэрбум төгрөг зарцуулаад байна гэсэн яриа цахимаар тараад байна. Мөн энэхүү жагсаалаа хийхийн өмнө аймаг бүрээс 150 хүн оролцуулах үүрэг даалгавар өгсөн бөгөөд эс оролцуулсан тохиолдолд сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү хэмээн намын хороодын дарга нараа дарамталсан гэх мэдээлэл ч бий.

Жагсаалын гол тайзнаа үг хэлж буй АН-ын лидерүүд дунд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ц.Оюунгэрэл, М.Батчмэг гээд лидерүүдээс нь нэг нь ч харагдсангүй. Эндээс харахад АН-ын бус С.Эрдэнийн тэмцэл гэдэг нь тод байна. Мөн АН дотроо ноцтой хэдэн хэсэг хагарч бутарсан нь ч төвөггүй харагдаж байна. 

С.Эрдэнийг намын даргаас нь буулгах буюу огцруулах хөдөлгөөн АН дотор аль хэдийнээ эхэлсэн. Өөрийгөө намын даргаас мултарна гэдгээ мэдмэгц С.Эрдэнэ бул хар чулуу болж суудалдаа үлдэхийн тулд намын онц их хурлаа цуцлаж жагсаал болгож хувиргав. Уг нь тэд жагсаалдаа ард түмнийг уриалан дуудсан ч харамсалтай нь АН-н туг барьсан гишүүд нь л харагдлаа. 

Жагсаалын өнгө аяс, үг хэл үйлдлүүд нь МАНАН бүлэглэлийг хамгаалах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн жагсаал болж дууслаа. Тийм ч учраас 1990 оны оны сүр дуулиант ардчилсан хувьсгалын өнгө, сүр хүчийг чимж байсан “Хонхны дуу” С.Эрдэнийн өөрийгөө болон МАНАН бүлэглэлийг хамгаалсан жагсаалд зохицохгүй байна.

Дашрамд сонирхуулахад зээлийн хүүг бууруулах нэрээр төв талбайг өдөржин бензин тос зарлагдан байж тойрсон автомашинтай жагсаал бас л түүний явуулгаар ард түмний тархийг угааж буй үйлдэл гэдэг. С.Эрдэнэ гэх  энэ эрхэм нийгмийн даатгал, дүүргүүдэд “Ван” болсон нь багадаад Монголд төрд “Ван” болох алс хэтийн бодолд дарагдан зүдэрч яваа бололтой.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
т
Эрдэнэ эргүй дагаз
2019/04/11 103.10.23.76
Ганболд
Эрдэнэ Дуу бузарлаад хаячихлаа шудрага ёсны дуу шүү дээ
2019/04/07 150.129.141.5
АНийн шудраг гэшүүд
Ардчилыг шэнхэн Ардчил болгий намаа Эрдэнэ мэт хулгайч нараас цэвэрлэх хэрэгтэй Батзандангаас уучлалт гуйж АН ийн дарга болгохоос өөр Ардчилыг хамгаалаж үлдэх арга одоо алга болсон
2019/04/07 103.10.23.76
ЗОЧИН
УГ НЬ 600000 БӨХС ДОЛООГЧ НАРТАЙ ЮМ САНУУ МӨНГӨНИЙ УРАЛДААН ЗАРЛААД ДӨНГЭЖ 2000 ХҮН ИРЛЭЭ 2000ГААС БУСАД НЬ ХҮН ЧАНРАА АРАЙ АЛДААГҮЙ ИЧИХ НҮҮРТЭЙГЭЭ БАЙГАА ЮМ БАЙНА
2019/04/07 103.10.23.76
зочин
Гахай Эрдэнэ ичээсэй
2019/04/07 66.181.161.93
Шүшинга
Эрдэнэ даргын ажлаа хийж чадахгүй байна.Цуглаанд нь хүн очихгүй байна.Огцруулах шаардлагатай.Батзандан байсан бол дор хаяж 10000 хүн цуглах байсан даа.
2019/04/07 202.9.42.221
Иргэнээ
Эрдэнэ жагсаал хииж унаад байсан нэр хүндээ улам л унагалаа даа Тэмээн дээр ямааны гарз гэж бүр хотоос гадна аймгуудаас хүмүүс цуглуулж мөнгө өгөөд ч хүн ирсэнгүй 3000 хүн ч ирсэнгүй
2019/04/06 202.179.31.44
Баяр
60000 хүн орлоо гэж бүлтэрч эн 2000 хүрээгүй байх цөөхөн байлаа.Өрөвдмөөр.
2019/04/06 66.181.176.176
Ард
Бүхнийг МѲНГѲѲР худалдаж авна гэвэл бүтэхгүй шүү. Мѳнгѳ хараад очдог ядуу хүмүүс та нарын юу хийж байгааг амьдрал дээр үнэн шударгаар хэлээд л ѳгнѳ. Ард түмнээс луйвардсан мѳнгѳѳ АН тарааж байна.
2019/04/06 202.179.31.102
Чухал
Эрдэнэ ээ, уг нь чи зөв юм хийж байгаа. Үнэхээр зоригтой байна. Манай сайтынхан ихэнх нь чамайг дэмжиж байдаг. Гэхдээ бид чагтлуулчихаад байна даа. Чамд амжилт хүсье
2019/04/05 202.126.89.218
Jooj
Erdene bolon erdniin bugs doloogch nar
2019/04/05 202.179.24.137
эээ
Чухамаа чухам
2019/04/05 66.181.170.146
ард
Бөхс долоогч шавхаруу албан тушаал горидогч нар жагслаа эзэндээ үнэнчээ хахуулаа мөнгөө авна гээд маргааж АНийн байранд энэ бөхс долоогч нар ирнэ дээ Арчаагүй тэнгүүд ил гарлаа
2019/04/05 103.10.23.76
иргэд
Нам дагсан бууны нохой нар дарагын суудал горидогч бөхс долоогч нарыг харлаа хоолны шавхаруунд цадсан ноходын дүр зураг АНгэдэг ийм л новшууд шургасан нам даа Энэ хар малгайтай нохой жэнхэн дүрээ
2019/04/05 103.10.23.76
1234
Үнэхээр ядарсан жагсаал болсон. Жагсаалын мөнгөө ч өгчихгүй, унжаад шившиг болсон доо.
2019/04/05 66.181.186.114
болд
hujaa bah melhii
2019/04/05 202.21.118.174