8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайхан ажлаа хүлээж авлаа

2019-04-08 08:35:18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тав дахь өдөр Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм.Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment