8o
Улаанбаатар хот
mobile menu

 "Singapore school of Mongolia" сургуулийн 30 гаруй багш хоолны хордлогод оржээ

2019-04-08 08:37:59

2019 онд гарсаар нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, "Singapore school of Mongolia" гэсэн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Одоогийн байдлаар "Singapore school of Mongolia" сургуулийн 30 гаруй хүнд/багш, ажилчид, сурагчид/ хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо эмчилгээ хийлгэж байна. 

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг,
  • Гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан,
  • Ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгааг мөн ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.

Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл