8o
Улаанбаатар хот
mobile menu

"Singapore school of Mongolia" сургуулийн 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

2019-04-08 09:03:25

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарлаа. Голомтод эмч нарын баг ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн юм. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлэгдэж, биеийн байдал нь сайжирч байна. Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой юм. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр санхүүгийн хохирлыг барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Цаашид олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр ”-ийг баримтлан ажиллахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл