8o
Улаанбаатар хот
mobile menu

15 настай хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

2019-04-08 11:29:00

2019.04.06-07-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгажээ. 

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн.

Тухайлбал:

  • 2019.04.07-ны өдрийн 16 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonataмаркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай 2 хүний амь нас хохирсон,
  • 2019.04.06-ны өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтсэн,
  • Мөн СХД-ийн нутаг Тахилтын зам, 1-р автобусны буудлын замд T.Platz маркийн автомашин жолооч 15 настай Д нь жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
yaahaara 15 nastai nusgai joloo barij yavdag um be. humuujilgui nus bnadaa.
2019/04/08 139.5.216.188