Энэ сарын 3-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аюултайг ОБЕГ болон цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Цаг агаарын аюулт үзэгдэл болохоос сэрэмжлүүлж Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Тэгвэл өчигдөр оройны 23.00 цагийн байдлаар ОБЕГ-т 10 орчим тээврийн хэрэгсэл, 27 орчим хүн шуурганд уруудаж, төөрөн сураггүй болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн нийслэлийн хэмжээнд өнөө өглөөний 08:01 цагийн байдлаар Сонгинохайрхайн дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун турууны замд автомашин цасанд боогдсон, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо Их нарангийн оршуулга орох замд оршуулгын цуваа саатсан гэсэн дуудлагууд ирсэн байна.
Оршуулгын цуваа цасанд саатжээ
2016-03-04 11:48:00