8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 25-нд бүх хэсгийн замын хөдөлгөөнийг хаана

2019-04-08 13:07:00

Энэ сарын 25-ны өдөр 07.00-10.00 цагийн хооронд бүх хэсгийн замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.Тодруулбал, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Уг арга хэмжээтээй холбогдуулан замын хөдөлгөөнийг хаах аж.Уг арга хэмжээ нь нийслэлд гарч болзошгүй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сургуул,цэцэрлэгийн эхлэх цагийг яаж зохицуулах вэ?
2019/04/08 122.201.21.105