8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-09 08:46:00

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаварыг өгөхдөө Туул голын эрэг дагуу олгосон газар эзэмших эрхүүдийг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.

Мөн тухайн газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих эрхийг олгохгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгавар болголоо. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов.

Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хэн хууль зөрчөн барилаг барих зөвшөөрөл өгсөн байна тэр хүнийг олож тогтоон бүх төлбөр хохирлыг нь гаргууль Эрх мэдлээ ашиглан хуулийг гууль болгодог дарга нарт сургамж болго
2019/04/12 103.10.23.76
Зочин
Одоо зарим компанид нөхөн төлбөр нэрээр нилээдгүй мөнгө өгөх байх даа. Байшин борлохгүй байгаа энэ үед энэ нь тухайн компанид ашигтай хувилбар юм даа.
2019/04/09 66.181.188.181