8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тод каннам" эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ

2019-04-09 09:15:53

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн 29 настай эмэгтэй зүрх нь зогсож амь насааа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment