8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн настай хүүхэд угаалгын машинд гацжээ

2019-04-09 11:57:09

Дөрвөн настай хүү угаалгын машин дотор гацсан хэрэг нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 8-ны 20:09 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч дуудлагын дагуу очиж, хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсан хүүг аюулгүй гаргаж өгчээ.Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулан аюулгүй байдлыг нь хангахыг эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад зөвлөж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment