8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ

2019-04-09 12:32:11

Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.

Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувиар буурсан байна. Тодруулбал:

  • хулгайлах гэмт хэрэг 1,193 буюу 36.2 хувиар,
  • халаасны хулгайн гэмт хэрэг 222 буюу 49.3 хувиар, 
  • дээрэмдэх гэмт хэрэг 189 буюу 42.7 хувиар, 
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment