8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна

2016-03-04 13:21:00

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрчээ. Үүний улмаас шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олжээ. Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд нэг, Баян-Өлгийн Буянт суманд нэг иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment