8o
Улаанбаатар хот
mobile menu

Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ

2019-04-10 09:01:38

Монголбанкны гадна талбайд

10:00 цагаас Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:30 цагт “Итгэлт өргөө” төслийн багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд зориулсан асрах төвийн барих талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагаас “Sergelen international expedition” ТББ-аас 1000 жилийн өмнөх Түрэг бичээсийн тайллыг баталсан талаар мэдээлэл хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагаас Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

14:00 цагаас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын "ШИНЭЛЭГ САНАА" уран бүтээлийн наадам болно.

Спортын төв ордонд

15:00 цагаас Гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл