8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутнууд өрх толгойлсон ээжүүдэд тусаллаа

2019-04-10 10:19:00

Этүгэн их сургуулийн Анагаахын 402-р ангийнхан өрх толгойлсон, олон хүүхэдтэй 3 ээжид сэтгэлийн тусламж үзүүлсэн байна.Тус ангийн хамт олон Сүхбаатар дүүрэгт оршин суудаг 6-15 насны дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон ээж, Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг 2-15 насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж нарт хоол хүнс болоод хувцас, ахуйн хэрэглээний тусламж үзүүлжээ. Харин гурав дахь айлд гэрийн цагаан бүрээс, дотор цаваг, хулдаас болон айл гэрт хэрэгцээтэй бүхнээр тусалсан байна.

Тэд “Өнгө мөнгөний энэ хорвоод хүн бид сэтгэлийн дэм, тусламжаар үргэлж дутаж явдаг юм. Амьдралын элдэв асуудалд бяцхан үрс буруугүй” хэмээн сайн үйлсийн аян эхлүүлж, оюутан бүрийг нэгдэхийг уриалсан юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
G.Tsewegmid
Mundag yma setegliin dem gj aguu zvil ta bvgded az jargal sn sxaniig ajiliin ondor amjilt xvsii
2019/04/13 185.200.234.21
Zochin
Bvgded ni bayar hvrgie vnheer mundag vlger jishee bnaaa
2019/04/10 103.26.194.188