Нийслэл болоод орон нутгийн хэмжээнд цочир хүйтэрч цасан шуурга шуурч буй учир орон нутгийн бүх чиглэлийн замыг хааж цагдаа, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлээд байна. Тэгвэл өчигдрийн цасан шуурганы үеэр нэгэн иргэн осгож амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4-р багийн “Жаварт хошуу” гэх газар суух С нь /эм 54настай/ осгож нас барсан байна. Тиймээс иргэд хүйтний үеэр сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Осгож амиа алджээ
2016-03-04 13:35:00