8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охиныг үл таних этгээд машиндаа суулгаад хүчиндэхийг завджээ

2019-04-10 11:53:55

Энэ сарын 5-ны өдөр гэрийнхээ гаднах дэлгүүр лүү орохоор явсан 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн өдөр 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн байрны гадна зогсож байсан улсын дугааргүй, марк үл танигдах шаргал өнгийн автомашинд сууж байсан 30 орчим насны этгээд гэрээсээ гараад дэлгүүр лүү явж байсан 13 настай охины бие ёс бусаар халдсан байна.

Тус этгээд нь гэрээсээ гараад явж байсан охиныг машиныхаа цонхоор “Ах нь юм асуух гэсэн юм. Ахын дүү хүрээд ирээч” хэмээн дуудаж улмаар машинд нь ойртож ирмэгц хүч хэрэглэн суулгасан аж. Охиныг машиндаа хүчээр суулгаж зодож, хүрэх ёсгүй газарт хүрч, хүчиндэхийг завдсан. Энэ үеэр байрны гадна явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment