8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтийн Батширээтэд ой хээрийн түймэр гарчээ

2019-04-10 16:30:00

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэр Цэгээний тал гэх газар энэ сарын 3-ны шөнөөс эхлэн ой хээрийн түймэр дэгджээ. Уг түймрийг унтраах ажилд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах хоёр салаа дуудлагаар очиж ажиллажээ. Мөн Батширээт, Биндэр сумдаас иргэдийг нэмэлт хүчээр татан оролцуулж нийт 130 гаруй хүний хүчээр түймрийг унтраан цурманд оруулаад байгаа аж. Нийт 2157 га газрыг хамарсан уг түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл