8o
Улаанбаатар хот
mobile menu

Самбо бөхийн “Дэлхийн цом”-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна

2019-04-10 17:00:00

Монголын Самбо бөхийн холбооноос санаачлан ДАШТ, Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын АШТ-үүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг эрэгтэй ес /52 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 74 кг, 82 кг, 90 кг, -100 кг, +100 кг/, эмэгтэй есөн /48 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 68 кг, 72 кг, - 80 кг, +80 кг/ жингийн ангиллаар, ирэх тавдугаар сарын 29-30-нд зохион байгуулах юм. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид манай улсад зохиогдох холимог багийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.





АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл