8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүж буй эсэхийг шалгаж эхэллээ

2019-04-11 09:00:52

Цаг үеийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж байгаа хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хорьж байгаа хууль зүйн үндэслэл, нөхцөлийг шалгах үүргийг Улсын Ерөнхий прокурор өгчээ.

Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ. Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
самбуу
зѳв ажил байх шиг байна амжилт хүсье
2019/04/12 202.126.89.109
зочин
Ундармаа,эрдэнэ нарыг эрүүдэн шүүх хэрэгтэй бна даа.хуули хүчнийхээн ,энэ хоёрт анхааралаа хандуул.бусдыг эрүүдэн шүүж болохгүй
2019/04/11 59.153.114.15