8o
Улаанбаатар хот
mobile menu

Монос шинжилгээнд хамруулаагүй бүтээгдэхүүн худалдаж байжээ

2019-04-15 17:05:00

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ.Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадахгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Мааим
Моносын энэ олон витамин эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж тогтоосон баримт байна уу?
2019/04/17 103.212.119.194
Зочин
МОНОС ЯНХАН АРХИЧИН ТАМХИЧИН АВГАЙ МОНОС ИЙМЭЛ БНА ТОДОРХОЙ ЭРДЭНЭЧИМЭГ ШУНАЛТАЙ ТУРААЛ АВГАЙ БАНЗАЛ ЯРИАТАЙ
2019/04/12 66.181.176.93