8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвчин дамжуулагч хачгууд хаана тархалттай байдаг вэ?

2019-04-11 09:41:50

Хачигт энцефалит өвчний дамжуулагч тайгийн хачгийн тархалт

Уг хачиг нь ой мод ихтэй бүсэд тархсан байдаг. Сэлэнгэ, Булган, Орхон-Уул, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Төв, Дорнод зэрэг 8 аймаг, 17 сумын нутагт байгалийн голомт бүртгэгдээд байна.

Хачигт риккетсиоз өвчний дамжуулагч хачгийн тархалт

Хачигт риккетсиоз өвчний дамжуулагч хачиг говь, цөлийн бүсээс бусад бүсэд тархсан байдаг тул риккетсиоз өвчний голомтын тархалт их байна.

Хачигт боррелиоз өвчний дамжуулагч хачгийн тархалт

Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв Орхон аймгийн 10 сумдын нутгаас цуглуулсан хачигнаас боррелиоз өвчний үүсгэгч илэрч голомт оршин байгаа нь тогтоогдсон. Голомт нь дамжуулагч хачгийн тархалттай холбоотойгоор ой, ойт хээрийн бүсэд илүү тохиолдож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл