8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Миний ярьж байгаа зүйл энэ хэргийн өчүүхэн хэсэг нь шүү

2019-04-11 11:29:00

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Л.Болд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан “Түр хороо байгуулах  тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Л.Болд "С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн асуудлыг шалгах түр хороо байгуулах асуудлыг хойшлуулахгүйгээр эхэнд нь хэлэлцэж өгөөч" гэсэн хүсэлт тавьсан юм.

Тус хүсэлтийн дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 "Олон улсын парламентийн холбоо энэ асуудалд анхаарахыг сануулсан. Гадныхан энэ хэрэгт анхаараад байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар байгаад гурван жилийн нүүр үзэж байна. Тийм учраас түр хороо байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхийг хүсч байна. 2016 оны намар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн шүүх хурал болохоос өмнө би МАН-ын бүлгийн хурал дээр энэ хэрэгт анхаарахгүй бол болохгүй гэж анхааруулж байсан. Гэвч миний төсөөлж байснаас ноцтой юм болсон байна. Энэ түр хороонд зөв юмны араас явдаг цөөхөн хүн оруулж өгөөч гэж хүсч байна. Миний ярьж байгаа зүйл энэ хэргийн өчүүхэн хэсэг нь шүү. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү.  Цаашид үзэх юм бол  маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс.  Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан саналын дагуу санал хураалтыг гар өргөн явууллаа. Ингээд Л.Болд, Ц.Нямдорж нарын гаргасан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлыг дараалалт оруулахыг дэмжив. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Ц Нямдорож удаа дараа хууль зүүн сайд байсан хүн энэ хэргийн талаар их мэдээлэлтэй өөрийн гэсэн түгнэлттэй Анханаас нь худлаа гэдэгийг мэдэрч байсан хүний нэг ,,Дээлээ нөмрөх хүмүүс айж байгаа
2019/04/15 103.10.23.76
zochin
Buzar Niamdorj shulmas altangiin bool
2019/04/15 122.201.24.192
зочин
Энийг ярихдаа юунд нь инээд нь хүрээд байдаг юм болоо Нямдоржмйн, уйлмаар юмыг инээгээд ярих юм, бахархаад байгаа юмуу хаашаа юм
2019/04/14 122.201.22.115
Зочин
МАЛЫШ ЭНХ ТӨВШИН ГЭГЧ С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ ЮУ? ШАЛГАХ ХҮН ЧИНЬ ТЭР ДЭЭ.Ц.НЯМДОРЖ???
2019/04/13 202.126.89.213
Нямдорж жүжигчин
Хэдэн өдөр дахин2 яриад байх юм. Хариуцдаг хийдэг хүмүүсээр нь ажлыг хийлгээд явна биз дэ, сүрхий анхаарал хандуулаад хөөцөлдөөд байгаа нь ялтан хүмүүс ньувсынх байх эсвэл өөртэй холбоотой байх гэж...
2019/04/12 103.14.36.18