8o
Улаанбаатар хот
mobile menu

600 саяын үнэтэй хурууны хээгээр санал авах төхөөрөмж ажиллахгүй гацав

2019-04-11 11:46:45

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэх санал гаргаж санал хураалт явуулах үед 600 саяын үнэтэй хурууны хээгээр санал авах төхөөрөмж ажиллахгүй чуулганы үйл ажиллагаа 20 минут гацав. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний хурууны хээг ч уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын технологи хариуцсан ажилтнууд яаралтай засварлана уу.  Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тестээр нэг санал хураалт хийе” гэсэн бол УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой.  УИХ-ын дэгийн тухай тухай хууль санал хураалтыг гар өргөн явуулж болно гэж заасан байдаг” гэсэн тайлбарыг өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Их хурлын гэшүүд ямар хулгай худал луйвар хийж чадахгүй гэх биш тэд удахгүй гэшүүн бүр нэг нэг целконон хуруутай болно тийм хурууг албан газарын цагын бүртгэл бүртэгдэг гэсэн шүү
2019/04/11 103.10.23.76
бурмаа
дундаас нь мѳнгѳ иджээ.
2019/04/11 202.21.108.75
харамсаж байна
ЯАСАН их үнэтэй эд вэ? Ийм бараа ямар үнэтэй байдгийг хүн бүр мэднэ дээ
2019/04/11 122.201.22.245
Zochin
Haanaas n ch harsan 600 saya hurehgui, 60 000 l bh. Bas l zamaas tuutsan bna da, zahilsan nohor
2019/04/11 87.123.194.46