8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн цагдаагийн алба хаагчид сургалтад хамрагдаж байна

2019-04-11 15:30:00

Тээврийн цагдаагийн алба болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу тус албаны алба хаагчдад “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчих гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга тактик, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил” сэдэвт модулийн сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалт энэ сарын 10-12-ны өдрүүдэд 3 хоног үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн Замын цагдаагийн хэлтэс, тасгийн 47 алба хаагч хамрагдаж байгаа ажээ.

Тээврийн цагдаагийн алба хаагчид сургалтад хамрагдаж байна

Сургалтаар алба хаагчдыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зураглал үйлдэх, Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа, замын хөдөлгөөнийг зохицуулах журам, хэрэгжилтийг хангах зэрэг чиглэлүүдээр мэргэшүүлэх ач холбогдолтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл