8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн протез, ортопедын эхний удаагийн үнийг 100 хувь нөхөн төлнө

2019-04-11 17:00:00

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчийн Монгол улсад хийлгэх протез, ортопедын эхний удаагийн үнийг 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа бол эдэлгээнийх нь  хугацаа дууссан тохиолдол бүрт үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хоёр дахь удаад үнийн 50 хувийг тус тус нөхөн төлнө.


Төлбөр авах даатгуулагч дараах бичиг баримтыг бүрдүүлж, оршин суугаа газрын харъяа нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Үүнд:

- Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон тухай акт

- Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт

- Даатгуулагчид протез, ортопед хийх талаар мэргэжлийн эмнэлгийн гаргасан дүгнэлт

- Протез, ортопед хийх эмнэлгийн байгууллага болон протезийн үйлдвэрээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл багтана.

Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн материалын үндэслэл, бүрдлийг шалгасны дараа тухайн эмнэлгийн байгууллагын нэхэмжлэлийн дагуу протез, ортопедын төлбөрийг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас бэлэн бусаар шилжүүлнэ. Энэхүү төлбөрийг олгохдоо Монгол улсад мөрдөгдөж байгаа жишиг үнийн жагсаалтыг мөрдлөг болгоно. Хэрэв тухайн даатгуулагч протез, ортопедыг гадаад улсад хийлгэхээр бол эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, дээрх үнийн жагсаалтыг баримтлан шийдвэрлэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment