8o
Улаанбаатар хот
mobile menu

Тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ

2019-04-24 16:51:00

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатууллаа. Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг байжээ. Одоогоор хэргийн газарт үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл