8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 14 байршилд явган хүний зам чөлөөлөх ажил эхэллээ

2019-04-12 09:27:50

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд, иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт ес, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт таван байршилд газрын зөрчил арилгах, явган хүний зам талбай, орц гарцыг чөлөөлөх ажлыг хийж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баярлалаа
24-р сургуулийн ойр орчим бөмбөгөрөөс 24-р сургууль хүртэлх дэлгүүрийн хэсгийг чөлөөлж өгвөл сайн байна. Хүүхэд авто осолд орох магадлал өндөр байна.
2019/04/12 81.16.143.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment