Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа. Саяхан нийтийн тээврийн зарим чиглэлийг ч мөн зогсоосон байна. Тодруулбал, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО, “Жаргалант тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.
Нийтийн тээврийн зарим чиглэлийг зогсоолоо
2016-03-04 14:52:00