8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч нар хүүхдийг авто тээврийн ослоос хамгаалахыг уриаллаа

2019-04-12 16:30:00

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд 12:30-13:00 цагийн хооронд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга бүхий лоозон барьж жагслаа.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл